Thursday, May 16, 2013

Тачаангүй бүсгүй дуучин Нарагийн хуучраагүй зургууд

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Өөрийнхөөрөө илэн далангүй, задгай яриа, хувцаслалтаараа бусдаас онцгойрч, тачаангүй дүрээрээ олны танил болсон дуучин Нара буюу М.Нарантуяагийн хуучраагүй зургуудыг хүргэж байна. Залуу дуучин Нараг юм юманд "гаажтай" авьяаслаг нэгэн гэдгийг тоглосон кино, дуулсан дуугаар нь мэддэг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Үе үе санаанд оромгүй сюрприз дэлгэх дуртай залуу дуучин маань саяхнаас "Show buzz" нэвтрүүлэг хөтлөн үзэгчдийг хөгжөөж байгаа.

Дуучин Нарагийн багын төрх. Тэрбээр багаасаа дуучин болохыг мөрөөддөг байсан бөгөөд мөрөөдөлдөө хөтлөгдөн Японы Токио хотын гоцлол дуулаачийн ангийг төгссөн.

Зургаан жил Японд амьдрахдаа татварын газарт бичээч, зоогийн газар зөөгч, шөнийн клубт бармен гээд олон л ажил хийдэг байж.

Тэрбээр "Мисс сакура-2007" тэмцээний өргөмжлөлийн эзэн болж байсан бөгөөд энэ нь түүний анхны том шагнал байжээ.

Нарагийн гэрийнхэн бүгд Японд, харин өөрөө хорооллын эцэст амьдардаг.

Япон улсад суралцан дуулах ур чадвараа дээшлүүлээд ирсэн Нара 2006 онд "Өөрийгөө хайж явна" нэртэй анхны уран бүтээлээ гаргав.

Хийгээгүй ажлаа ярих дургүй. Би ийм зүйл хийлээ гэж ярина уу гэхээс биш хийгээгүй байж "Би одоо тэслэх гэж байна, том зүйл хийх гэж байна" гэх нь утгагүй асуудал гэж боддог.

Кинонд тоглох сонирхолтой. Ээж нь жүжигчин мэргэжилтэй, Нара өөрөө ч Токиогийн их сургуульд ч гэсэн жүжиглэх ур чадварын хичээл заалгаж байсан. Тиймээс жүжиглэх чадварын тал дээр хэзээ ч өөрийгөө муу гэж боддогүй аж.

Францын зүрхний эмч нар хүлээн зөвшөөрсөн жин хасах эрүүл хооллолтын дэглэм барьдаг.

Өглөө бүр гүйдэг дэглэмтэй. Ихэвчлэн 05.30-аас босоод өөрийгөө бэлдээд 06.00 гэхэд Зайсан толгойд очоод тойроод гүйчихдэг. Нэг удаад 5-6 км гаруй зайг туулдаг байна.

Түүний шоуны амьдрал ор тас байхгүй болсон бөгөөд одоо тэс өөр амьдралын төлөө гэсэн амьдралын зөв хэв маягтай болжээ.

Түүний шоуны амьдрал ор тас байхгүй болсон бөгөөд одоо тэс өөр амьдралын төлөө гэсэн амьдралын зөв хэв маягтай болжээ.

Тэрбээр хөхөндөө силикон шахуулаагүй харин хамартаа мэс засал хийлгэсэн гэдгээ нуудгуй нэгэн.

Гэртээ муурын зулзага тэжээдэг дуучин маань амьтанд үнэхээр хайртай.

Дуучин Нара нэг удаа машинд дайруулсан нохойг эмнэлэг хүргэж өгчээ. Тэр нохой одоо ахынх нь хашаанд байдаг бөгөөд хоёр ч удаа гөлгөлжээ.

Нэг хэсэг Батукатай хайрын түүх эхлүүлэн гадаад явсан хооронд нь түүнийгээ үнэнч хүлээхээ амлаад байсан. Харин удалгүй тэр хоёрын түүх дууссан. Гэхдээ тэрээр өөрийн дараагийн хайраа олсон бөгөөд "түүндээ маш их хайртай, хамтдаа аз жаргалтай байгаа" гэдгээ хэлсэн.

Тэрээр "Анх Монгол контенттой гэрээ байгуулаад эротик гэрэл зураг нийлүүлсэн. Тэр үед одоогийнх шиг ийм том нүүртэй утас бараг байгаагүй. Маш жижиг хэмжээгээр энэ тэр гээд л их супер гэрээ байгуулж байсан. Тухайн үедээ тэр нь надад санхүүгийн хувьд ч гэсэн ашигтай байсан. Яагаад болохгүй гэж, урлагийнханд ийм зүйл байдаг шүү дээ л гэж бодсон. Одоо бодоод байхад би үүнд их гэнэн хандсан. Эргээд тэр нь миний амьдралыг ингэж "будаа" болгох юм бодоогүй. Тэр зураг гарснаас хойш хүмүүсийн намайг харах хандлага сөрөг болсон байх. Ер нь хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л баллаж явдаг юм байна" гэжээ. Гэхдээ тэрбээр алдаагаа давтдаггүй сайн талтай. Түүнд эротик кинонд тоглох санал олон ирдэг ч хүлээж авдаггүй юм.

Тэрбээр "Үтрээний хүүрнэл" жүжигт тоглосон. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дэлхий нийтийн V-Day хөдөлгөөнд "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд" төрийн бус байгууллага нэгдсэн бөгөөд дэлхийн шилдэг бүтээл юм.Энэхүү жүжгийн бүх орлого хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд зориулагдсан бөгөөд дуучин Нара ч охид, эмэгтэйчүүдийнхээ төлөө өөрийн чадах зүйлээр тус нэмэр болсондоо баяртай яваа.

Түүний аялалын фото.

Нарагийн имиж нь өндөр өсгийт, богино юбка, цээж задгай цамц.

0 comments:

Post a Comment