Рок попын ертөнц дэх халуухан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог дуучин Нара сүүлийн үед хүмүүнлэгийн үйлст зүтгэх болсон. Мөн шинэхэн хайр дурлалаа олны хэл амнаас хамгаалах гэж хэрэндээ л тэмцэж яваа тэрбээр хагас нүцгэн байдлаар хувцаслахаа болиод тун ч томоожсон гэлцдэг. Ирээдүйн хадмуудынхаа өмнө янз бүрийн байдлаар харагдахгүйг хичээж буй Нара үг хэл, үйл хөдлөл бүхнээ анхаарч хайрынхаа төлөө чамгүй ихийг золиослохоор шийдсэн.
Энэ ч утгаараа эрчүүдийн нүдэнд халуухан, тачаангуй бүсгүйн дүрээр харагддаг дуучин Нара стиль имижээ эрс өөрчлөн ийм дүр төрхтэй болжээ. Хамрынхаа имплантыг авахуулсан тухайгаа нууж хаалгүй ярьсан дуучин бүсгүй үснийхээ өнгийг хувиргаж, нүүр будалтынхаа хэв маягийг ч шинэчилжээ.
С.Цахиур
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment