Saturday, October 29, 2016

“Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирлаар Т.Бадамжунайг томилох уу

Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнах үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг ойрын хугацаанд томилно гэдгээ хэлсэн.

Тэгвэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирал тодорсон гэх мэдээлэл цацагдлаа. МАН-ынхан Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар  Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг томилохоор болсон гэх мэдээлэл байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежерээс эхлээд УИХ-ын гишүүн, төрийн сайдаар ажиллаж байсан эл эрхэм Монголын "саалийн үнээ"-ний удирдлага болох эсэх нь удахгүй тодорхой болно.

В.Бат

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment