Sunday, October 30, 2016

Н.Батсуурь: Допингийн хариугаа бичгээр авмаар байна

Шинээр улсын начин цол хүртсэн хоёр бөхөөс допинг илэрсэн талаарх мэдээлэл бөх сонирхогчдыг хоёр хуваагаад байгаа билээ. Тэгэхдээ ихэнх нь допингийн асуудал наймааны хэрэгсэл боллоо, мөнгө муутай бөхчүүд рүү чихлээ хэмээн бухимдаж байгаа.

Тэгвэл Улсын арслан Н.Батсуурь фэйсбүүк хуудсаараа дамжуулж өөрийн санаа бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр "Энэ допингийн асуудлыг хүмүүст ил тод байлгамаар байна. 32 бөх шинжилгээ өгсөн, хоёр хүнээс допинг илэрсэн байна. Гэтэл нөгөө 30 хүний тоонд би бас байгаа.

Харин допингийн хариу ерөөсөө ирсэнгүй. Жил бүр л ийм байна, илэрсэн, илрээгүй гэдэг. Энэ асуудлыг ард түмэнд ил тод харуулахыг хүсч байна. Бичгээр хариугаа авмаар байна шүү дээ. Бусад бөхчүүд ч гэсэн энэ асуудалд нэгдэх хэрэгтэй. Шударга өрсөлдөөн, шударга тэмцлийн төлөө Монгол Бөхийн холбоо ажилламаар байна" хэмээн бичжээ. 

Эх сурвалж: mminfo.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment