Sunday, October 30, 2016

Сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ

Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, спортын мастер Д. Даваахүүгийн нэрэмжит Залуучуудын U19 насны 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ.

Энэхүү тэмцээн нь 4 дэх жилээ Сагсан бөмбөгийн алдарын танхимын гишүүн, Спортын мастер Д. Даваахүүгийн нэрэмжит болон зохион байгуулагдаж байгаа ба ирээдүйн шилдэг сагсан бөмбөгчдийг түүний гэр бүлийнхэн дэмжин зохион байгуулдаг.


Тэмцээнд хөдөө орон нутгаас Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан, Хэнтий, Ховд, Төв аймгийн баг тамирчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж оролцож байна.  Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 22 баг, эмэгтэй 8 багийн 450 гаруй тамирчид 5 хоногийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулна.
 

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment