Thursday, August 25, 2016

Өнөөдөр 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ

Өнөөдөр 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ

27 минутын өмнө

        Эдийн засгийн хямрал нүүрлээд буй өнөө үед Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбооноос санаачлан гишүүн байгууллагуудтайгаа хамтран "1000 цүнх challenge" аян зарлажээ. Тэд гишүүн байгууллагуудынхаа хандиваар өнөөдөр Сүхбаатарын талбайд 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэхээр болжээ. Тодруулбал, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, эмзэг бүлгийн 1000 өрхийг сонгон, хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх "толгой өвтгөсөн" их ажилд нь нэмэр хандив оруулахын зэрэгцээ амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдэд эрдэм боловсрол эзэмших чин хүслийг нь бадраах, урам зориг нэмэхэд энэхүү аяны зорилго, ач холбогдол оршиж байгаа аж. Холбогдох албаныхны мэдээлж буйгаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй ББСБ "1000 цүнх challenge"-д нэгдсэн бөгөөд энэхүү аяныг цаашид ч жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх юм байна.

М.Энх

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment