Wednesday, July 6, 2016

Наадмын тасалбар авахын тулд иргэд тав хоногийн өмнөөс дугаарлаж эхэллээ

Наадмын тасалбар авахын тулд иргэд тав хоногийн өмнөөс дугаарлаж эхэллээ

29 минутын өмнө

        Үндэсний их баяр наадам болоход тавхан хоног үлдээд байна. Наадмын нээлт, хаалт болон хүчит бөхийн барилдаан үзэх тасалбар авах гэсэн иргэд Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний үүдэнд хонон, өнжин дугаарладаг болоод олон жилийг үзэж байна. Энэ жилийн хувьд наадмын тасалбарыг маргаашнаас эхлэн худалдаална. Гэсэн хэдий ч дээрх газруудын кассын үүд олны хөлд дарагдаж, тасалбарыг худалдаанд гаргахаас олон хоногийн өмнө иргэд дугаарлаж эхэлжээ. Бөхийн өргөөний гадна тасалбар авахаар дугаарлаж буй 10 гаруй иргэн байсан бол СТӨний гадна 30 орчим хүн байгаа харагдав. Энэ бол зөвхөн гадна сууж байгаа хүмүүс бөгөөд ойр орчимд нь автомашин дотроо хонон, өнжин дугаарлаж буй олон хүн байгаа аж. Тэдний түрүүч нь энэ сарын 3-нд ирсэн бөгөөд тасалбарыг худалдаанд гаргахаас тав хоногийн өмнө дугаарлаж байгаа юм. Хонон өнжин байж авахгүй бол сүүлд ирсэн нэгэнд нь тасалбар хүрдэггүй гэдгийг иргэд хэлж байна. Ийнхүү дугаарлахдаа найз нөхөд, ах, дүү, хамаатан саднаараа ээлжлэн дугаарладаг аж. Ингэхдээ тэд сандал, халуун савтай цай, хоол авчирч тухлан, залуучууд нь хэсэг бүлгээрээ нийлэн хөзөр тоглож байсан юм.

Энэ жилийн тасалбарын үнэ өмнөх оныхтой ижил буюу суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөг байна. Жуулчдад зориулсан тасалбарыг 25 ам.доллараар худалдаалах юм байна. Харин тасалбарыг дамлан худалдаалахаас сэргийлж нэг хүнд дөрвөөс илүү тасалбар өгөхгүй гэсэн шаардлага тавьж байгаа аж. Дээр нь Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянга 300 суудалтай. Гэтэл нийслэл сая 300 мянган хүн амтай. Дээр нь орон нутгаас иргэд баяр наадам үзэхээр нийслэлд ирдэг. Мөн гадаадын жуулчдад 3000 тасалбар худалдаалдаг байна. Тиймээс нэг хүнд дөрвөн тасалбар худалдах норм тогтоосон гэдгийг албаны хүн хэлж байгаа юм. Харин иргэд наадмын нээлтийг аав, ээж хамаатан садан гээд олноороо үзэх сонирхолтой байдаг. Гэтэл нэг хүнд дөрвөн ширхгээс илүү тасалбар худалдаалахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Ингээд зарим иргэний сэтгэгдлийг сонирхлоо.

Ө.ЖАВХЛАН: ОДООГООР НААДМЫН ТАСАЛБАР АВАХ ГЭСЭН 100 ОРЧИМ ХҮН БАЙНА

-Би сүүлийн хэдэн жил наадмын нээлтийг үзлээ. Тасалбар авах гэж жилийн жилд өмнөх орой нь ирж хонож дугаарласан. Харин энэ жилийн наадмын нээлтийг үзэх гэж энэ сарын 3-ны үдээс хойш ирж дугаарлалаа. Энд надтай нэг өдөр ирсэн маш олон хүн бий. Сүүлд нэмэгдэж ирж байгаатайгаа нийлээд одоогоор бараг 100 орчим хүн дугаарлаж байна. Өнөөдөр /өчигдөр/ бороотой байгаа болохоор олонх нь машиндаа эсвэл нөмөр газар руу орчихсон байна. Цэнгэлдэх хүрээлэн 10 гаруй мянган хүний суудалтай. Гэтэл жилийн жилд ард иргэдэд 2000-3000 тасалбар зардаг. Үлдсэн нь хаашаа, хэнд очдог юм бүү мэд. Дээд дарга нар нь авчихдаг юм шиг байна. Тасалбар борлуулж буй цэгүүд нь өдөртөө 300 орчим тасалбар зарчихаад дууссан гээд үлдсэн хүмүүс нь тасалбаргүй хоцордог. Ер нь хамгийн эрт ирсэн нь л тасалбар авна. Тиймээс энэ жил тасалбаргүй үлдэхгүйн тулд эрт ирлээ. Үүнээс гадна нэг хүнд 2-3 тасалбар өгдөг. Уг нь хонон өнжин дугаарлаж байгаа болохооор дөрөв, таван тасалбар авчихмаар байдаг. Гэвч өгдөггүй. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалтгүй борлуулалт хийж байна. Миний бодлоор наадмын тасалбар хариуцсан газраас нь дэг журам гаргавал зүгээр байна. Ийм зүйлгүйгээс өмнө, хойно байгаа хүнийхээ царайгаар нь харж дарааллаа олж байгаагаас тасалбар худалдаалах үед хэрүүл шуугиан гардаг.

Д.БОРХҮҮХЭН: НААДМЫН ТАСАЛБАРЫГ ШАГИЙН ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВАХ БОЛЖ БАЙНА

-Дэлгэр сайхан зун болж байна. Наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Монгол хүн чинь хийморио сэргээж үндэсний баяр наадмын нээлт, бөхийн барилдаанаа Цэнгэлдэх хүрээлэнд очиж үзэхийг хичээдэг. Харин тасалбар худалдан авах гэж жил бүр л бөөн асуудал болох юм. Энэ зун хүүхдүүд гадаадаас ирсэн болохоор тэдэндээ ч бас наадмын нээлт үзүүлэх санаатай дугаарлаж байна. Гэтэл нэг хүнд дөрвөөс дээш тасалбар өгөхгүй гэсэн. Надад зургаан тасалбар хэрэгтэй байна. Тэгэхээр үлдсэн нь наадам үзэхгүй эсвэл шагийн үнээр худалдаж авах болж байна. Үүнд зохицуулалт хийж өгөх хэрэгтэйг наадмын зохион байгуулагчдад хэлмээр байна. Би энд өнөөдөр / өчигдөр/ 10.00 цагийн үед ирсэн. Гэтэл надаас хоёр, гурав хоногийн өмнө ирсэн маш олон хүн байна. Тасалбарыг энэ сарын 7-нд худалдаалах болохоор энд хоёр хонож л таарах нь. Миний урд бараг 70, 80 хүн байна.

Н.БАЯРАА: ТАСАЛБАРЫН ТООНЫ ХЯЗГААРЫГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Би найзтайгаа энд ирээд гурав хонох гэж байна. Харин энд байгаа хүмүүсийн олонх нь энэ сарын 3-наас дугаарлаж байгаа гэсэн. Энд /СТӨ/ ойролцоогоор 70-80 хүн байгаа. Харагдаж байгаа нь цөөхөн ч олонх нь машиндаа сууж байгаа. Өнгөрсөн жил наадмын тасалбар худалдаанд гарахаас нэг хоногийн өмнө ирж байсан. Энэ жил гурав хоногийн өмнө ирж дугаарлаж байна. Энэ нь хүмүүс үндэснийхээ баяр наадмыг өргөн тэмдэглэдэг болж байгаатай холбоотой. Гэтэл маш цөөхөн тооны тасалбар худалдаалж байгаа нь наадам үзэх гэсэн хүмүүст хүрэхгүй байна шүү дээ. Тиймээс тасалбарын тооны хязгаарыг нэмэх хэрэгтэй байна. Тухайлбал, өнгөрсөн жил би ээж аавдаа наадмын нээлт үзүүлэхээр тасалбар авч байсан бол энэ жил хадамдаа авах гээд хэрэгцээ нэмэгдэж байна. Гаднын өндөр хөгжилтэй орнууд хөлбөмбөгийн тэмцээний 60 гаруй мянган тасалбарыг асуудалгүй борлуулчихаад байхад монголчууд наадмын нээлтийн арван мянга хүрэхгүй шахуу тасалбар борлуулах гэж хүмүүсийг олон хоног дугаарлуулдаг. Техник технологи хөгжсөн энэ үед наадмынхаа тасалбарт өдөр өнжин дугаарлаж зогсдог байдал цэгцрэхгүй нь. Тиймээс жилдээ ганц болдог үндэсний их баяр наадмын тасалбараа ард түмэндээ чирэгдэлгүй худалдаалахад анхаарах цаг нь болжээ.

М.Энхцэцэг

Let's block ads! (Why?)

1 comments:


  1. Та санхүүгийн хямралыг даван туулж байгаа юу?
    бид танд мөнгө өгч байгаа бөгөөд эрүүл хэвээр байгаа тул би KIDNEY-гээ fortis эмнэлэгт 520,000 ам доллараар зарж байгаагаа мэдэгдээд одоо миний амьдралд сэтгэл хангалуун байна, яагаад гэвэл та бөөрөө зарахыг хүсч байгаа бол та эмнэлэгтэйгээ имэйлээр холбоо барьж болно.
    fortis.hospital.in@gmail.com] тэд мэс засал хийлгэхээр ирсэн визний төлбөрийг бид танд төлж байгаа ба эмнэлгээр холбоо барьж болно
                       fortis.hospital.in@gmail.com хаягаар оруулна уу

    ReplyDelete