"ICT-ехро 2016" нээлтээ хийв
Өчигдөр 17 цаг 40 минут
Уламжлалт "ICT-ехро 2016" үзэсгэлэн "Хязгааргүй боломж" уриан дор 10 дахь жилийнхээ нээлтийг хийлээ. "Мишээд экспо" төвд зохион байгуулж буй үзэсгэлэнд мэдээлэл технологийн салбарт тэргүүлж яваа комданиуд өөрсдийн бүтээл, технологийн дэвшлийг танилцуулан оролцож байна. Нээлтийн үеэр 3D дэлгэц дээр тухайн салбарын хөгжлийг харуулсан баримтат киног үзүүлж байсан нь мэдээлэл харилцаа, технологи манай улсад хэрхэн хурдацтай хөгжиж байгаагийн илэрхийлэл болж байлаа. Энэ жил манай улсад орчин цагийн мэдээлэл технологи, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний95 жилийн ой тохиож байгаа боловч сүүлийн 9-10-хан жилийн дотор хамгийн хурдацтай, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж буй нь энэ салбар юм гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцолсон юм.
Д.Мөнх
0 comments:
Post a Comment