Saturday, May 21, 2016

Улаанбурханы вакцинжуулалт дуусахад тав хоног үлдлээ

Улаанбурханы вакцинжуулалт дуусахад тав хоног үлдлээ

Өчигдөр 15 цаг 14 минут

Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт өчигдрийн 11 цагийн байдлаар улсын хэмжээнд 57.6 хувьтай байна. Энэ сарын 12-нд эхэлсэн нэмэлт дархлаажуулалт дуусахад тав хоног үлдлээ. Улсын хэмжээнд 18-30 насны нийт 640 мянган иргэнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаас 359446 хүн хамрагджээ.

Жирэмсэн, ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзана. Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмслэлтийг улаануудын вакцин хийлгэсний дараа нэг сарын хугацаагаар хойшлуулах хэрэгтэй. Хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгэхэд ямар нэг сөрөг нөлөөгүй аж.

Дархлаажуулалт 97-98 хувь байж дэгдэлт гарахаас сэргийлдэг тул нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

О.Түвшин

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment