Sunday, May 15, 2016

Халуун хоолонд түлэгдсэн хүүхэд нас баржээ

Халуун хоолонд түлэгдсэн хүүхэд нас баржээ

22 минутын өмнө

        Улаанбаатар хотын хэмжээнд 05-р сарын 12-ний өдрийн 05:00 цагаас 05-р сарын 13-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 4454 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 158, зөрчлийн 1227, согтуугийн 352, зам тээврийн ослын 428, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 74 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, БЗД-ийн 5-р хороо  "Монелын ...  тоотоос тогоотой халуун хоолонд түлэгдсэн хүүхэд ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хүргэгдэн ирээд нас барлаа" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус  тоотод суух 2 настай эрэгтэй Ү нь халуун тогоотой хоолонд унаж түлэгдэн тус эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг  БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.      

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment