Ван И Ромд айлчилжээ
18 минутын өмнө
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Ром хотноо айлчиллаа. Тэрбээр Италийн ерөнхий сайд Маттью Ренцитэй уулзсан байна. Мөн Хятад, Италийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны VII бага хурал болон хоёр улсын бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооны III бага хуралд оролцжээ. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр Ван И, Маттью Ренци нар хоёр орны хамтын ажиллагааны голлох таван салбарын том харилцааг түлхүү хөгжүүлэх талаар ярилц-жээ. Түүнчлэн Ван И Хятад улсын санаачилсан "Нэг бүс нэг зам" төслийг дэмжин ажиллаж буй Италийн талд талархал илэрхийлж, Евро-азийн эх газрын хамтын хөгжлийг дэмжихэд БНХАУ бэлэн гэжээ. Энэ онд Хятад улсын зохион байгуулах "Их20"-ийн чуулга уулзалт нь дэлхийн эдийн засагт чухал нөлөө бүхий арга хэмжээ болно гэдэгт Маттью Ренци итгэлтэй буйгаа илэрхийлсэн бөгөөд ирэх есдүгээр сард Бээжинд айлчлахаа мэдэгдсэн байна.
0 comments:
Post a Comment