Sunday, May 15, 2016

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарыг нээнэ

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарыг нээнэ

16 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон төвд туршилтаар ажиллаж буй Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг энэ сарын 16-нд ашиглалтад оруулах болжээ.

"Драгон" төвийн талбайд байрлах "Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв" нь Үйлчилгээний танхим, Өөртөө үйлчлэх танхим, Албан хаагчдын контор, Хурлын өрөө, Банк болон Ёслол хүндэтгэлийн тайз, Хяналтын камерын өрөө, Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг зэргээс бүрдэж байна.

Өдөрт 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Драгон дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Драгон төвд газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээг ажиллуулах аж.

О.Түвшин

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment