Saturday, May 21, 2016

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгоно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгоно

11 минутын өмнө

        Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Энэ саналыг өнгөрсөн даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Энэхүү хуулийн төслийг баталбал НӨАТ-ын буцаан олголтоо иргэд улирал тутамд буцаан авах боломж бүрдэх аж. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгохоор зохицуулсныг Засгийн газар төсвийн боломжтой уялдуулан улирал тутам олгуулах эрх зүйн нөхцөл бүрдүүлэхээр холбогдох төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар Татварын албаны цахим төлбөрийн системд 31758 аж ахуйн нэгж, иргэн бүртгүүлсэн, үйлчилгээний газруудад 38 сая 310 мянга гаруй баримт хэвлэсэн, 15 сая 771 мянга гаруй баримт баталгаажсан үзүүлэлттэй байгаа аж. Нийт 5216 албан татвар төлөгч иргэн, НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор 5.8 тэрбум төгрөг авах тооцоотой юм байна.

М.Өлзий

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment