Wednesday, May 18, 2016

Кавалиерс цувралыг тэргүүлж эхэллээ

Дорнод бүсийн аваргын төлөө Торонто Рэпторс Кливленд Кавалиерс хоёр багийн цувралын эхний тоглолт Кавалиерсийн талбай дээр боллоо. Леброн Жэймс тэргүүтэй  Кливлендчүүд Торонто Рэпторс 115-84-оор бут нэргэж, эхний тоглолтонд ялалт байгуулж цувралыг тэргүүлж эхэллээ.

Кливленд Кавалиерс өнөөдөр ялалт байгуулснаар плейоффыг 9-0 гэж эхлүүлсэн түүхэн дэх 5 дахь баг боллоо. ЛеБрон: 24 оноо, 6 самбар, 4 ассист ,Кайри: 27 оноо, 2 самбар, 5 ассист, авч багаа тэргүүсэн.

Харин Торонто Рэпторсоос К.Лоури 8 оноо, Д.ДеРозан 18 оноо авч тун тааруухан тоглолтыг үзүүлсэн.

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment