Sunday, May 22, 2016

Екатерина Гамова зодог тайллаа

Екатерина Гамова зодог тайллаа

11 минутын өмнө

        ОХУ-ын волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, олимпын хошой мөнгөн медальт Екатерина Александровна Гамова зодог тайлж буйгаа албан ёсоор зарлажээ. Тэрбээр "Намайг тамирчны хувиар өсч дэвжиж, хөгжихөд тусалсан дасгалжуулагч, шүтэн бишрэгч нартаа баярлалаа. Мөн үргэлж намайг дэмжсэн гэр бүлийнхэндээ баярлалаа. Өнөөдөр би спортын карьераа дуусгавар болгож байгаагаа мэдэгдэж байна" хэмээснийг ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулжээ. Түүнчлэн Екатерина Гамова удахгүй болох"Рио-2016" олимпод эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн юм. Өдгөө36 настай тэрбээр олимпоос хошой мөнгө, дэлхийн аваргаас хошой алтан медаль хүртжээ.

Б.Номуун

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment