С.Бямбацогт: МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй
57 минутын өмнө
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, олонхийн саналаар дэмжсэн. Тус хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага авахыг хүссэн ч өгөөгүй тул хурлыг орхин гарсан. Ингээд байнгын хорооны гишүүд олонхиороо хуралдаж дээрх тогтоолын төслийг дэмжсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей одоо чуулганы хуралдаанаар энэхүү тогтоолын төслийг хэлэлцүүлнэ гэж мэдэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг чуулганы хуралдаанд орох эсэхийг тус бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.
-Тойрог, мандатыг хуваарилах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар одоо хэлэлцэнэ гэсэн. МАН-ын бүлэг хуралдаандаа суух уу?
-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр завсарлага авахыг хүссэн. Зөвшилцөж ойлголцохыг хүссэн. Хэт хүч түрсэн үйлдэл эцэстээ хор урхаг дагуулна гэсэн. Гэтэл хулийн хугацаатай гээд завсарлага өгсөнгүй. Олонхи өчигдөр АТГ-ын даргыг томилох асуудал дээр АН-ын бүлэг хуулийн хугацаа нэг хоногоор хэтэрчихээд байхад завсарлага авсан. Хуулийг ийнхүү ялгавартайгаар хэрэглэж байна. Тиймээс бид УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй.
О.Түвшин
0 comments:
Post a Comment