Thursday, May 12, 2016

Хуучин орон сууцны үнэ буурчээ

Хуучин орон сууцны үнэ буурчээ

43 минутын өмнө

        Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн "Орон сууцны үнийн индекс"-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 04-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 4-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 4-р сарын үр дүнтэй харьцуулахад -11.2 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 15.2 хувьтай гарсан юм. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -3.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -9.5 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -3.8 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -2.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -13.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5019 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment