Saturday, May 21, 2016

Түүхий нефтийн ханш өсчээ

Түүхий нефтийн ханш өсчээ

57 минутын өмнө

        Түүхий нефтийн ханш өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр хувиар өсчээ. Газрын тос экспортлогч орнуудад олборлолт нэмэгдэж, дол-ларын ханш чангарчээ. "Brent" маркийн түүхий нефтийн үнэ 88 цент буюу 0.6 хувиар өсч, 48.71 долларт хүрсэн байна. Харин нэг баррель "West Texas Intermediate" -ийн үнэ 85 центээр өсч 47.06 долларт хүрсэн үзүүлэлт гарчээ. Шинжээчид Нигери, Америк тивийн орнууд болон БНХАУ-д нефтийн олборлолт буурсан нь энэ өсөлтөд нөлөөлсөн гэж үзэж байна. Түүнчлэн Венесуэлийн улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа нь ч мөн уг өсөлтөд нөлөөлж байж болзошгүй юм. Оны эхний хагасын үзүүлэлтээр түүхий нефтийн үнэ БНХАУ-д 5.6, АНУ-д 8.8 хувиар буурсан байна.

А.Даваахүү

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment