Saturday, May 21, 2016

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

51 минутын өмнө

  2016.05.19 / БИЛГИЙН ТООЛЛЫН 13
ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 05.16-20.28
Барилдлага: Хотол чуулган 
Шүтэн барилдлага: Сэрэхүй 
Суудал: Шороо

Аргын тооллын 5 сарын 19, Бархасвадь гараг. Билгийн тооллын 13, Салхины эх одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment