Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас зохион байгуулдаг "Академи Авардс" наадам ирэх сард болно. Наадамд өрсөлдөх кино бүтээлийн бүртгэл энэ сарын 25-нд дуусч шалгаруулалтын үзлэг эхэлжээ.
Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй эл наадмаар кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг гардуулах юм байна. Энэ жилийн наадамд нийтдээ уран сайхны 17 кино, баримтат 2 кино, богино хэмжээний 3 кино өрсөлдөж буй аж. Эдгээрээс "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг-2", "Тоглож болохгүй нас", "Lovers", "Содура" зэрэг кино бүтээл хамгийн олон төрөлд нэр дэвшиж байгаа юм байна.
Энэ жилийн наадмын "Шилдэг зураглаач" номинацид:
Д.Ангараг - "Атганд үлдсэн эрдэнэ" уран сайхны киногоор
Г.Цэдэнчимэд – "Тоглож болохгүй нас" уран сайхны киногоор
Б.Баатар – "Үргээлэг II" уран сайхны киногоор
Э. Нэргүй – "Lovers" уран сайхны киногоор
Д.Цэрэнчимэд – "Содура" уран сайхны киногоор
Б.Тулгаа – "6 дах хүсэл" уран сайхны киногоор
А.Энхгэрэл – "Өнөр бүл өнөө цагт" уран сайхны киногоор
О.Энхбаяр – "Тайга" уран сайхны киногоор
Г.Ариунболд, Г.Нямдорж – "Муу нүүрт" уран сайхны киногоор
Б.Баатар – "Зангараг уран сайхны киногоор тус тус нэр дэвшжээ.
Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 4-нд "Их тэнгэр цогцолбор"-т болно.
Г.Тэгшсүрэн
0 comments:
Post a Comment