Thursday, May 12, 2016

Нойрны эм хэрэглэхгүйгээр нойрсох аргууд

Ядаргаа эсвэл эрүүл мэндийн шалтгааны улмаас хүмүүсийн ихэнх нь нойрондоо муу болдог. Тэгвэл Америкийн "www.wikihow.com"сайт нойрны эм уухгүйгээр нойрондоо сайн болох аргаас нийтэлжээ.

Алхам №1

Хэрвээ өвлийн цаг биш бол та унтахаасаа өмнө цонхоо онгойлго. Шөнийн агаар тунгалаг байдаг учир таныг унтаж байхад тухтай мэдрэмж төрүүлнэ. Шөнийн салхийг эрүүл гэдэг.

Алхам №2

Та ядаргаанд орсон бол ядаргаагаа тайлах хүртлээ тогтмол цагт орондоо орж, унтаж занших хэрэгтэй.

Алхам №3

Унтахаасаа өмнө өрөөнийхөө температурыг багасгах.

Алхам №4

Ядаргаанд орсон бол унтахаасаа хагас цагийн өмнө намуухан хөгжим сонсож, тархиа амраах хэрэгтэй. Энэ арга нойрны эмнээс ч үр дүнтэй.

Алхам №5

Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Та хоёроос дээш өдөр нойргүй хоносон бол заавал унтах хэрэгтэй. Нойргүй олон хоног явах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Алхам №6

Унтахаасаа өмнө дасгал хийх.

Алхам №7

Эмчийн зааваргүй нойр болон тайвшруулах эм уухаас татгалз.

Алхам №8

Унтахаасаа өмнө 4-7-8 дасгалыг хийх. Энэ нь эхлээд дөрвөн удаа гүнзгий амьсгаа аваад хэсэг хугацааны дараа 7, 8 удаа гүнзгий амьсгаа авах юм. Унтахаасаа өмнө энэхүү дасгалыг хийвэл нойр хүрч, шөнийн турш сайхан зүүд зүүдэлдэг.

Алхам №9

Унтахаасаа өмнө эерэг зүйл бодох. Сайхан бодол таныг бөх унтуулах болно.

Алхам №10

Хэрвээ таны нойр хүрэхгүй бол ном уншаарай. Хэсэг хугацааны дараа үр дүнг нь харна.

Алхам №11

Унтаж буй хүнийг бүү айлгаж, цочоо. Эдгээр үйлдлийн улмаас хүний нойр хулжиж, шөнийн турш муухай бодолд автах аюултай.

Алхам №12

Нойрыг хулжаагч гол хүчин зүйл бол электрон бараа юм. Та эрүүл мэндийнхээ төлөө эдгээр барааг унтрааж, өөрөөсөө хол байлгаарай.

Б.Дэлгэрцэцэг

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment