Өнөөдөр 18 чиглэлийн автобус үнэгүй үйлчилнэ
51 минутын өмнө
Өнөөдөр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" тус баярыг Чингисийн талбайд тэмдэглэнэ. Уг үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын хүн ам ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулна.
Дээрх чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд өглөөний 08:00 цагт хөдөлж, Чингисийн талбайд ирэх бөгөөд оройн хаалтын ажиллагааны дараа буюу 17:00 цагаас иргэдийг буцааж хүргэх үйлчилгээг зохион байгуулна.
Уг арга хэмжээний үеэр Чингис-ийн талбайн урд талын "Санктпетрбург"-ийн зогсоолоор хотын зүүн талын Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Офицеруудын ордон чиглэлийн 5 автобус, "Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байр"-ны өмнөх зогсоолоор урд болон баруун талын Зайсан, Нисэх, Яармаг, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, 5 шар чиглэлийн 9 автобус, зүүн талын "Соёлын төв өргөө"-ний зогсоолоор хойд талын Хайлааст, Чингэлтэй, 3, 4-р хороолол, Баруун салаа чиглэлийн 4 автобус үйлчилнэ.
Н.Энх
0 comments:
Post a Comment