Saturday, May 21, 2016

Золбин нохой, муур устгах зардлыг 12000 болгожээ

Золбин нохой, муур устгах зардлыг 12000 болгожээ

43 минутын өмнө

Золбин нохойн муур утсах зардлыг шинэчлэн 12 000 төгрөг болгон тогтоох тухай асуудлыг нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын дарга Д.Энхсайхан НИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулсныг олонхийн саналаар дэмжсэн байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал хүрэлцэхгүй байжээ. Тиймээс энэ зардлыг нэмэгдүүлж 12 000 төгрөг болгох шаардлагатай байсан аж. Энэ үнэд анчид, жолооч, нохойн, муур баригч нарын цалингаас гадна үйл ажиллагааны зардал, иргэдээс золбин нохой муур худалдан авах үнэ зэрэг  багтсан байна. 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид, золбин нохой муур усгалтын ажлыг шинэ хэлбэрээр, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах хэрэгтэйг онцолсон бөгөөд Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл"-ээс иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор  хотын төвд нохой муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар  худалдан авах,  уургалан бариад  нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэлэв. Нийслэлийн хэмжээнд золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг байна.  Нэг өдөрт дунджаар 26 нохой, муур устгадаг гэсэн тооцоо байдаг бөгөөд он гарсаар нийслэлийн хэмжээнд 36 000 гаруй золбин нохой, муурыг устгажээ.

О.Баяр

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment