Thursday, February 11, 2016

Монголд 68 орны иргэд ажиллаж байна

Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар 78 орны 6.8 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь өмнөх оныхоос 1.2 мянган хүнээр буурчээ. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт ажиллагчдын 35.4 хувь нь БНХАУ-ын, 23 хувь нь БНАСАУ-ын, 8.3 хувь нь ОХУ-ын, 6.7 хувь нь БНСУ-ын, 4.2 хувь нь АНУ-ын, 3.4 хувь нь БНСВУ-ын, 19.0 хувь нь бусад улсын харьяат иргэд байна. Өмнөх оныхоос манай улсад хөдөлмөр эрхэлж буй БНСВУ-ын иргэд 49.6 хувь, БНАСАУ-ын иргэд 14.7 хувь, БНХАУ-ын иргэд 13.3 хувь, БНСУ-ын иргэд 11.7 хувь, АНУ-ын иргэд 11.3 хувь, ОХУ-ын иргэд 5.4 хувиар буурчээ. Монголд  хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 1891 нь буюу 28 хувь нь барилгын, 1445 буюу 21.4 хувь нь уул уурхай, олборлолтын, 951 буюу 14.1 хувь нь боловсролын, 924 буюу 13.7 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 724 буюу 10.7 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 825 буюу 12.1 хувь нь бусад салбарт ажиллаж байна.

Б.ТУУЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment