Оросын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина Euromoney сэтгүүлийн жил бүр дэлхийн 70 орны банк санхүү ба хөрөнгө оруулалтын салбарын шилдэг хүнд олгодог шагналыг гардан авчээ.
ОХУ-ын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина 2015 оны банкны шилдэг удирдагчч гэсэн Euromoney сэтгүүлийн шагналыг хүртсэн байна. Шагнал гардуулах ёслол Перу улсын Лима хотод болсон юм. Одоо тэнд Дэлхийн банк ба Олон улсын валютын сангийн удирдлагын зөвлөл энэ жилийнхээ уулзалтыг хийж байгаа юм.
"Энэ шагнал бол миний хувьд том хүндэтгэл юм. Энэ энгийн биш цагт Орос дахь санхүүчдийг дэмжиж, ОХУ-ын Төв банкны хүчин чармайлтыг үнэлсэнд баяртай байна" гэж Набиуллина ёслол дээр хэлэв.
Euromoney гэдэг сар тутмын сэтгүүл нь Лондонд байрладаг бөгөөд 1969 онд үүсгэн байгуулагджээ. Уг сэтгүүл 1991 оноос эхлэн жил бүр дэлхийн 70 орны банк санхүүгийн салбарын шилдэг хүнийг шалгалуулж Awards for Excellence шагналаар шагнадаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment