Wednesday, October 14, 2015

Замын-Үүд суманд шинэ талбай байгуулагдлаа

БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордны 100% -ийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдсан хөл бөмбөгийн талбайн нээлтэнд зориулсан хоёр улсын өсвөр үеийн "ХИЛИЙН ЦОМ"-2015 хөл бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд БНХАУ-ын Эрээн хот, ӨМӨЗО Баруун сөнөд , ӨМӨЗО Авга хошуу, Дорноговь аймаг, Улаанбаатар хот, Замын-Үүд сум, Дархан хот, Төв аймаг, Айраг сум гэсэн 9 газрын 19 баг оролцож, ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Тэмцээн 11-13 нас, 14-16 нас гэсэн хоёр ангилалд зохиогдлоо. Тэмцээний 11-13 насны ангилалд:

  • 1 дүгээр байр – УБ хот Арвис клуб
  • 2 дугаар байр – БНХАУ-ын Эрээн хотын Монгол сургууль
  • 3 дугаар байр – Төв аймаг Төв Ургац

14-16 насны ангилалд:

  • 1 дүгээр байр – УБ хот "Арвис клуб"
  • 2 дугаар байр – Дархан хотын баг тамирчид
  • 3 дугаар байр – УБ хотын 14-р сургууль нийт оролцсон бүх баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье

Энэхүү талбайн нээлтэнд Дорноговь аймгийн засаг дарга болон, Замын-Үүд сумын засаг дарга мөн Монголын Хөлбөмбөгийн Холбооны маркенгийн хэлтсийн дарга Б.Энхжин, БНХАУ-ын Шилийн Гол сумын орлогч дарга, Эрээн хотын засаг дарга нар оролцлоо.

Эх сурвалж: www.the-mff.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment