2015 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын 1000 хүн тутам дахь цэвэр өсөлт 16 болжээ. Өөрөөр хэлбэл, 1000 хүн тутамд 20 хүүхэд шинээр мэндэлж, дөрвөн хүн нас барж байгаа юм. Харин энэ өсөлт нь өмнөх онтой харьцуулахад нэг хувиар л буурсан үзүүлэлт аж.
Тэгвэл арай өөр статистик дурдъя. Монгол Улсад 1000 амьд төрөлт тутамд тав хүртэлх насны 18 хүүхэд, нэг хүртэлх насны 15 хүүхэд эндэж байна гэх тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Өмнөх оны хувьд ч нэмэгдсэн, буурсан зүйлгүй, ийм байдалтай байсан аж.
Харин амаржсан эхийн тоо өмнөх сараас буурсан байна. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард 6642 эх амаржжээ. Энэ нь өмнөх сараас 147 хүнээр буурсан үзүүлэлт юм байна.
Тэгвэл өнгөрсөн ганцхан сард 102 нялхас эндсэн байна. Харин тав хүртэлх насандаа 123 хүүхэд энджээ. Ингэснээр өнгөрсөн сард л гэхэд нялхсын эндэгдэл 10 гаруй хувьтай гарсан байна.
2015 оны эхний есөн сарын байдлаар 921 нялхас энджээ. Энэ нь нялхсын эндэгдэл өмнөх оноос нэг хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин тав хүртэлх насандаа 1098 хүүхэд энджээ. Энэ бол 2015 оны эхний есөн сарын статистик мэдээлэл юм.
Б.ЗАЯА
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment