Автобус гэнэт тормозлож, хүн бэртээжээ
6 минутын өмнө
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн цэцэрлэгийн эцсийн буудал орчимд автобусаар зорчиж явсан хүн унаж гэмтжээ. Учир нь автобус гэнэт тоормоз татсанаас болоод зорчигч бэртэн, ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлсэн ч бэртлээ даалгүй нас барсан гэх мэдээлэл байна. Ар гэрийнхэн нь түүнийг энэ сарын 10-нд гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн цагдаагийн байгууллагад мэдэгдээд байтал хүнд гэмтсэний улмаас ГССҮТ-д хүргэгдсэн болохыг мэдсэн аж. Автобус нь "Эрдэм транс" ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд Толгойт-Ботаник чиглэлд явдаг /06-32/ УНИ улсын дугаартай "Hyundai aero" маркийн автобусыг Ц гэдэг хүн жолоодож явсан гэнэ. Зорчигч тээвэрлэх журам зөрчиж, хурд хэтрүүлэн явж байгаад огцом тоормозлож хүн гэмтээсэн гэх энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
Т.СОЛО
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment