Sunday, October 11, 2015

“Сандэй”-н түрээслэгчид цуглаад байна

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Сандэй Плаза ХХК-ийн "Сандэй" худалдааны төвийн зоорийн давхарт буюу B1 давхарт өчигдөр гал гарсан билээ.

Одоогоор тус худалдааны төв хаалттай байгаа ба түрээслэгчид цуглан, хэвийн үйл ажиллагаагаа яаралтай эхлүүлэх хүсэлт дээр гарын үсэг цуглуулж эхлээд байна.

Зоорийн давхраас дээш гал тархаагүй учир бусад давхруудад лангуу түрээслэгчид худалдаагаа хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байв.

Тэд "Эдийн засгийн хямралтай байгаа үед бид цаг хугацаа алдаж, ингэж хаалттай баймааргүй байна. Худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, асуудлыг хурдан шийдэхийг хүсч байна. Иргэд ч гэсэн хаалттай байгаа гэж мэдэхгүй худалдаа хийхээр зорьж ирсээр байна. Тиймээс гал гарсан хэсгийг яаралтай цэвэрлэж, хохирлыг тооцож, бусад давхрын үйл ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байна" гэв.

Одоогоор гал гарсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байгаа аж.

Д.УУДАМ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment