Өлөн боловсруулах үйлдвэрлэлийг эрсдэлийн хэмжээгээр ангилж, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг.
Энэ удаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас их болон дунд эрсдэлтэй өлөн боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтаар энэ төрлийн үйлдвэрүүдийн экологийн менежмэнт хангалтгүй гарсан тухай НМХГ-аас мэдэгдлээ. Улаанбаатар хотын хэмжээнд бог малын өлөн боловсруулах 100 орчим үйлдвэр байдаг. Энэ удаагийн шалгалтыг нийслэлийн таван дүүргийн 10 өлөн боловсруулах үйлдвэрт хийсэн байна. Шалгалтаар нийтдээ 222 зөрчил илэрсэн гэв. Үйлдвэрлэлийн байр хөдөлмөрийн эрүүл ахуйн талаархи зөрчил хамгийн их илэрчээ.
Арьс шир, бог малын өлөн боловсруулах үйлдвэрүүд хаягдал усаа Туул гол руу цутгаж байгаа тухай олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ байдал өөрчлөгдөөгүй гэдгийг улсын байцаагч хэлж байна. Гэхдээ бохир усны лагийг нь шүүж аван хатаагаад хогийн цэг дээр хаяж байгаа гэдгийг үйлдвэрийн эзэд хэлж байсан юм. Харин үлдсэн бохир усыг урсгахаас өөр аргагүй байгааг хэлж байлаа.Ер нь энэ төрлийн үйлдвэрүүдийн байгаль орчин эрүүл аюулгүй орчны үнэлгээ хангалтгүй, менежмэнтийн төлөвлөгөөгүй байгааг хэлж байна.Бог малын өлөн бол Европын холбоонд экпортлодог манай цөөхөн бүтээгдэхүүний нэг. Харин хиамны бүрхэвч буюу өлөнгийн экспорт хэзээ ч зогсч мэдэхээр байгааг мэргэжлийн хяналтаас анхаарууллаа. Малын удмын сан болон эрүүл ахуйтай холбоотой асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэх үүргийг өглөө.
Д.ЖАГАР
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment