Д.Хаянхярваа хэл аманд орооцолджээ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ойрын өдрүүдэд жаахан барцадтай байгаа бололтой. Түүнийг хувь хүний нууцад халдсан хэмээн буруутгаж байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сарын дундуур Дархан-Уул аймгийн ИТХ-ын хурлын 31 гишүүний 21 нь хуралдаж Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нараа огцруулсан. Харин. МАН-ын гишуүн А.Энхболдыг засаг даргаараа томилсон байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дээрх асуудалд хамааруулж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигг гарын үсэг зурна гэдгээ мэдэгдсэн. Учир нь С.Насанбат, Ч.Цэндсүрэн, Д.Хаянхярваа нар Дарханы МАН-даа улс төрийн нэг баг, тэрүүхэндээ нэг фракц гэлцдэг.
С.Насанбат, Ч.Цэндсүрэн нарыг огцруулсанд эгдүүцсэн түүний үйлдэл үүгээр дуусахгүй нь бололтой. Учир нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дарханы шинэ засаг дарга А.Энхболдын хувийн мэдээллийг архивын газраас гаргуулан авч, олон нийтэд түгээж "Хувь хүний нууцын тухай хууль"-ийг зөрчсөн байна.
Тэрээр энэ сарын 4-ний өдөр А.Энхболдын талаар Дархан-Уулын аймгийн архивын газраас гаргуулсан лавлагаа бүхий баримтыг өөрийн facebook хуудастаа "Дарханы засаг А.Энхболдын төгссөн сургуулийн тодорхойлолт. ШУТИС-ийн болон аймгийн архивыг хайгаад олсон зүйл нь энэ гэнэ. Юм үнэнээрээ байх л сайхан" гэсэн тайлбартай нийтэлжээ. Товчхондоо УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хувь иргэний мэдээллийг архивын газраас гаргуулан авч, олон нийтэд түгээсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment