Долларын ханш сулраагүй байна
17 минутын өмнө
Долларын ханш 1998-2002 төгрөгийн хооронд хэлбэлзсэн хэвээрээ байна. "Найман шарга" зах дээр нэг долларыг 1998 төгрөгөөр, харин арилжааны банкууд 2000-2002 төгрөгөөр зарж байна. Мөн экспортын орлого буурсан нь долларын ханшид нөлөөлж байгаа голлох шалтгаануудын нэг аж. Тиймээс гадаад валютын ханш өдөр ирэх тусам өсч, харин төгрөгийн ханш он гарсаар 30 хувиар унажээ. Долларын ханш цаашид бага зэрэг буурах болов уу гэсэн хүлээлт байна. Учир нь Худалдаа хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд Засгийн газрын баталгаатай 500 сая долларын бондыг дахин амжилттай арилжсан гэх мэдээлэл бий. Гэвч нөгөө талдаа энэ жилийн байдлаар хөрөнгө оруулалт дөнгөж 44 сая доллар, улсын төсвийн орлого 700 орчим тэрбумаар тасарсан нь долларын ханшид сөргөөр нөлөөлж буй юм.
Г.ТУУЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment