Wednesday, October 28, 2015

Агаарын цохилтонд эмнэлэг өртжээ

Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвслийн агаарын цохилтонд Йемений хойд хэсэгт орших жижиг эмнэлэг өртжээ. Йемений Саада хотод орших эмнэлгийг "Хил хязгааргүй эмч нар" олон улсын байгууллага ажиллуулдаг байсан аж. Эмнэлэг агаарын бөмбөгдөлтөнд өртөснөөс хүний амь эрсдээгүй боловч нэг хүн гэмтэж бэртжээ. Эхний бөмбөгдөлт удирдлагын байрыг онож, 10 минутын дараа эмнэлгийн байрыг сүйтгэсэн байна. Азаар бөмбөгдөлтөөс амжиж эмнэлгээс 12 эмч, сувилагчийг өвчтөнүүдийн хамт гаргасан аж. Тус эмнэлэг өнгөрсөн тавдугаар сараас хойш үйл ажиллагаа явуулж, 3400 орчим өвчтөнг эмчилжээ.

Үүний дараа хүний эрхийн байгууллагын зүгээс Йеменд агаарын цохилт өгч буй цэргийн эвслийн хүчнүүдээс тайлбар шаардаж байна. Учир нь эмнэлгийн байршлыг Саудын тэгүүлсэн эвсэлд мэдээлж байсны дээр барилгын дээвэр дээр маш тодоор харагдах логотой аж. Эмнэлгийг бөмбөгдсөнөөрөө олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааны хуулийг зөрчсөн гэж буруутгаж байна.

Саудын Араб тэргүүтэй суннитын орнууд өнгөрсөн гуравдугаар сараас хойш Йемений шийтийн хоутис босогчдын эсрэг агаарын цохилт хийж байгаа юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment