Голомт банк "Цаасгүй банк" аяны хүрээнд "Богино видео бичлэг"-ийн уралдаан зарлаж байна
3 минутын өмнө
Голомт банк "Цаасгүй банк" аяны хүрээнд "Богино видео бичлэг"-ийн уралдаан зарлаж байна
Голомт банк "ЦААСГҮЙ БАНК" аяны хүрээнд Интернэт банк, Смарт банкны үйлчилгээг харуулсан БОГИНО ВИДЕО БИЧЛЭГ-ийн уралдааныг 2015.10.29 дуустал өөрийн Facebook хуудаснаа зарлаж байна.
Сэдэв:
1. Интернэт банк
2. Смарт банк
Шалгаруулалт:
Энэхүү тэмцээнд Голомт банкны ажилтнууд оролцох боломжтой бөгөөд дээрх хоёр сэдвийн дагуу өөрийн уралдаанд оролцох бүтээлээ khaliun_t@golomtbank.com хаяг руу илгээнэ. Бид оролцогчдын бүтээлийг өөрсдийн FACEBOOK хуудсандаа байршуулж дараах байдлаар оноог цуглуулж, шилдэг 2 оролцогчийг 2015.10.29-ний өдөр тодруулах болно.
50% - LIKE-ийн тоо
50% - Тэмцээний шүүгчдийн баг
Шагнал:
1-р байр - iPhone 6S
2-р байр - Apple Watch
Бүтээл хүлээж авах хугацаа:
2015.10.23-ныг дуустал
Анхаарах зүйлс:
- Шинэлэг, бүтээлч байх;
- Уралдаанд оролцогчийн бүтээл сэдэвтэй уялдсан байх;
- Бүтээлийн тайлбараа бичсэн байх;
- Видео бичлэгийг өөрийн гар утсаараа хийх;
- Голомт банкны дүрэмт хувцас өмсөөгүй байх.
Дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны facebook хуудаснаас авна уу.
Нийт оролцогчиддоо амжилт хүсье!
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment