Friday, October 9, 2015

Буриадын цагдаа нар Монгол жуулчдыг хамгаална

Буриадын цагдаа нар Монгол жуулчдыг хамгаална

ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш хойд хөршийг зорих иргэдийн тоо олшрох болсон. Үүнийг дагаад тус улсад зорчиж буй монгол иргэд гэмт халдлагад өртөх болсон билээ.

Тэгвэл иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод Монгол, Буриадын Цагдаагийн газрын ажлын уулзалт болсон байна.

Үүний дагуу талууд хэлэлцээ хийж монгол жуулчдыг буриад цагдаа хамгаалахаар болжээ. Тухайлбал, Буриадын Дотоод хэргийн сайд Олег Кудинов манай талын саналыг хүлээж авснаа мэдэгдээд, цаашид ийм хэрэг гаргахгүйн тулд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолсон аж.

Мөн Буриадын нутаг дэвсгэр дээр гэмт хэргийн хохирогч болсон монголчуудад эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн талаарх мэдээллийг солилцож байх  тохиролцоонд хүрсэн байна.

Т.АНУ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment