Sunday, October 11, 2015

Голомт банк хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг хөгжүүлэх анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

Голомт банк хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг хөгжүүлэх анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

19 минутын өмнө

Голомт банк хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг хөгжүүлэх анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

Баялаг бүтээгчдийн дотны зөвлөх, санхүүгийн түших багана нь байж ирсэн Голомт банкны хамт олон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчиддаа зориулан "Өрсөлдөх чадварыг хөгжүүлэх нь" сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг 2015.10.09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ үеэр загвар зохион бүтээгч Ариунаа Сүри олон улсын хувцас загварын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, монгол бүтээгдэхүүн гадаадын зах зээлд гарах шалтгаан зэрэг өөрийн туршлагадаа үндэслэсэн, боломжийг эрэлхийлсэн итгэл тавьсан бол дэлхийд алдартай BHS-ийн брэнд менежер Номин-Эрдэнэ үйлчилгээний чанар, барааны өрөлт хураалт нь тухайн бизнесийнхээ нэр хүнд борлуулалтад хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой сэдвийг хөндсөн юм.

Манай улсын хувьд голдуу гадны улс орноос бэлэн хувцас импортолдог бол ганцхан ноолууран бүтээгдэхүүн л экспортлож байна. 'Үүнийг өргөжүүлэх боломж байгаа эсэх? Хувцас загварын өнөөгийн чиг хандлага хаашаа чиглэж байна? ..." зэрэг өргөн сэдвийг хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхан хөндөж, санал бодлоо солилцон, харилцан туршлага судалсан юм.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment