Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ) санаачлан Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яамтай хамтран, Монголын кино урлагийн зөвлөл (МОКУЗ)-ийн дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус чиглэлийн кино бүтээлийг үзэгчдэд хүргэх 7 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмыг аравдугаар сарын 7-11-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн наадам Монгол кино үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байсан бөгөөд дэлхийн шилдэг Канн, Берлин, Торонто олон улсын кино наадамд шалгарсан Франц, Колумб, Исланд, Иран, Хятад, Унгар, Турк зэрэг орнуудын олон улсын 9, Монголын 6 кино бүтээл олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Наадмын өдрүүдэд 2014, 2015 онд Канн, Берлин, Торонто олон улсын кино наадмын дээд болон тусгай шагналуудыг хүртсэн доорхи олон улсын есөн бүтээлийг "Тэнгис" кино театрын дэлгэцнээ толилуулжээ. Үүнд:
- Францын кино найруулагч Паскаль Плиссон "Чухал өдөр" УСК.
- 2014 Каннын ОУ Кино Наадам ACID хөтөлбөрт сонгогдсон, Францын найруулагч Ионис Нюге "Спартак ба Кассандра",
- 2015 Каннын ОУ Кино Наадам - Director's Fortnight хэсэгт шалгарсан, Францын найруулагч Филипп Фокон "Фатима" УСК,
- 2015 оны Берлиний олон улсын кино наадмын Алтан Баавгай шагналт Ираны найруулагч Жафар Панахи "Такси",
- 2015 оны Канн олон улсын кино наадмынАлтан навч шагналд нэр дэвшсэн, Торонто олон улсын кино наадмын Онцлог бүтээлээр шалгарсан БНХАУ-ын найруулагч Жя Жанкэ "Уул усаа мартагсад",
- 2014, 2015 оны Канн олон улсын кино наадмын Европын шилдэг кино төрөл, Торонто олон улсын кино наадмын Онцлог бүтээлээр шалгарсан Туркийн кино найруулагч Дениз Гамзе Эргүвен "Зэрлэг адуу",
- 2015 оны Канн олон улсын кино наадмын Director's Fortnight Selectionхэсэгт шалгарсан Колумбийн найруулагч Сиро Герра "Аварга могойн тэврэлт",
- 2014 оны Канн Олон Улсын Кино НаадмынUn Certain Regard шагналт Унгарын найруулагч Корнель Мундруцо "Цагаан бүрхан",
- 2014 оны Канн олон улсын кино наадмын Un Certain Regard шагналт Исландын найруулагч Гримүр Хаконарсон "Ирэг" зэрэг уран сайхны кино багтав.
Эдгээр есөн уран бүтээлүүдээс хамгийн их үзэгчдэд сэтгэлд нийцсэн бүтээлийн саналыг хураан авч, БСШУЯ-ны нэрэмжит шагналыг өнгөрсөн жилээс уламжлал болгон гардуулж байгаа билээ. Энэ жилийн наадмын үзэгчдийн нэрэмжит шагналыг Ираны найруулагч Жафар Панахийн "Такси" уран сайхны кино хүртлээ.
Удаах байрт буюу үзэгчдийн сэтгэлд нийцсэн киногоор БНХАУ-ын найруулагч Жя Жан Көгийн "Уулс усаа мартагсад" кино, Унгарын найруулагч Корнель Мундрукцогийн "Цагаан бурхан" кино тус тус шалгарсан байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment