ХО-аа хүлээж буй төслүүдийг танилцуулна
5 минутын өмнө
УИХ-аас Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталснаар энэ салбарт хэрэгжих бодлого тодорхой болж, замын зураглал нь гарсан. Тэгвэл Аж үйлдвэрийн яамнаас ирэх баасан гаригт буюу аравдугаар сарын 16-нд Аж үйлдвэрийн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон талаар тус яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэхүү аж үйлдвэрийн чуулганд УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, мөн бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид зэрэг шийдвэр гаргах төвшний 700 орчим төлөөлөгч оролцохоор болсон байна.
Энэ үеэр Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогыг танилцуулж, мөн хөрөнгө оруулагчаа хүлээж байгаа томоохон төслүүдийг танилцуулах аж. Тус яамны бодлого бол Монгол Улсын түүхий эдийг нэмүү өртөг шингээн экспортод гаргах, дотоодынхоо хэрэгцээг мөн хангадаг болоход оршиж буй. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсыг түүхий эдийн хавсарга орноос үйлдвэржилтийн орон болгон өөрчлөх бодлогыг гардаж буй гол газар хэмээн нэрлэж болно. Тиймээс ч энэ зорилгыг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгчдийн өмнө ямар бэрхшээл тулгарч байна, хүний нөөцийн бодлого ямар байна, аж үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжилтнийг хэрхэн бэлтгэх вэ гээд бүхий л асуудлыг хөндөж ярилцах аж.
Чуулга уулзалтаар мөн Үйлдвэржилтийг дэмжих тухай хууль, Худалдааны тухай хуулиудыг танилцуулах юм байна. Чуулга уулзалтыг МҮОНРТ болон "Bloomberg" телевизээр шууд дамжуулах ажээ.
Г.ДАРЬ
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment