СЗХ зарим хүсэлт хүлээж авахгүй
Өнөөдөр 16 цаг 2 минут
Санхүүгийн зохицуулах хорооны Монгол Улсын 2016 оны эдийн засгийн нөхцөл байдал нь Улсын Их Хурлаас батлах 2016 оны төсөв, мөнгөний бодлоготой шууд холбоотой ба Хадгаламж, зээлийн хоршоо болон Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаан дахь эрсдэлийн түвшинг тэдгээртэй нийцүүлэн бодитойгоор үнэлж, тогтоох шаардлагатай байгаа тул зарим бүртгэлийн хүсэлтийг хоёр сарын хугацаанд үргэжлүүлэн авахгүй байх төсөл танилцуулсан байна. Тодруулбал, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний нэмэлт тусгай зөвшөөрөл болон Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичиг бүртгэхтэй холбоотой хүсэлтийг хоёр сараар үргэжлүүлэн 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр дуустал авахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Г.ТУУЛ
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment