Sunday, October 11, 2015

Кэти Перри, Кристина Агилера хоёр Хилларийг дэмжинэ

Кэти Перри, Кристина Агилера хоёр Хилларийг дэмжинэ

Алдартай дуучин  бүсгүйчүүд Кэти Перри, Кристина Агилера хоёр Хиллари Клинтоныг  Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлснийг дэмжихээр болж байгаа тухай The Hollywood Reporter сонин мэдээлэв.

Кристина Агилера түүний нөхөр Мэттью Ратлер хоёр Лос-Анжелес дэх  гэртээ Клинтоны дэмжин сонгуулийн хандив цуглулах арга хэмжээг зохион байгуулсан байв.

Төрийн нарийн бичгийн дарга асаны Лос-Анжелест  очин хийж байгаа сурталчилгаа олон тооны алдартнуудыг өөртөө татан дэмжлэг авч буйг уг сонин тэмдэглэжээ. Хиллари Клинтоныг сонгуульд дэмжихээ Кэти Перри олны  өмнө зарлаад байгаа юм. Энэ дуучин эмэгтэй өмнө нь ерөнхийлөгч Барак Обамаг дэмжиж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment