Wednesday, October 14, 2015

Хотын даргын хүү бизнес эрхэлж болохгүй юу?

Хотын даргын хүү бизнес эрхэлж болохгүй юу?

Сонгуулийн уур амьсгал ч аргагүй оржээ. МАН-ын залуус уухайлаад л давшилж байна. "Хотын даргын хүү барилгын компанитай. Аавынхаа нөмөр нөөлгийн хүчинд гэр хорооллыг барилгажуулах төсөлд шалгарлаа" гэхчлэн шүүр унан нисэж байна. Хотын даргыг огцруулна л гэнэ. УИХ-ын төвшинд МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газартай тооцоо бодохоор бэлтгэлээ хангаж байгаа бол Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийнхэн нь хотын даргыг уургалаад авчихсан огцруулах асуудал хөндөөд сууж байна.

Уг нь хотын дарга Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайн барилгын компанитай холбоотой асуудлыг 2013 онд Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулсан байгаа юм. Харин тус газар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Баянзүрх дүүрэгт зарласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендэрт "Гранд лайн" компани шалгарахад тухайн оршин суугчдын л оролцоо байсан. Нэг үгээр хэлбэл, иргэд л тус компанийг сонгосон хэрэг. Гэтэл энэ асуудлыг МАН-ын залуус улс төржүүлсээр эцэстээ юу ч болгож орхив доо.

Сураг сонстох нь ээ, гэр хорооллыг барилгажуулах ажлаа Б.Чулуудай орхиж... Цөөнхийнхний хөгийн улс төрөөс болж л орхисон хэрэг шүү дээ. Гэхдээ эцсийн дүндээ иргэд энэ дунд нь хохирвол яах вэ, хариуцлагыг нь хэн үүрэх вэ. Энэ бол том асуудал. Харамсалтай нь, энэ асуудлыг хөндөж ярьж буй хэн ч алга. Нэг л том хэрэг илрүүлсэн "тагнуул"-ууд мэт аашилж байна.

Зах зээлийн нийгэмд шилжсэн орны хувьд хэн ч бизнес эрхлэх эрхтэй. Хотын даргын хүү учраас барилгын бизнес эрхэлж болохгүй гэдэг хуулийг зах зээлийн нийгмийг сонгосон орнуудаас аль нь ч батлаагүй. Харин манайх бол удахгүй батлах юм байна л даа, МАН-ын залуучуудын хийж буй улс төрөөр шүү дээ.

Нэртэйгээр нь үе үеийн хотын даргын хүүхэд бизнес эрхэлж болохгүй гэдэг хууль батлуулчихаач...Ах нартаа захиалга өгөөд.

Г.ХОРОЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment