Зургаан настай хүүг мөргөж гэмтээжээ
23 минутын өмнө
Замын цагдаагийн газарт хүүхэд зам тээврийн осолд хүүхдүүд өртөх явдал буурахгүй байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлхийн замд Субару маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч зургаан настай эрэгтэй хүүхэд мөргөж гэмтээсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж. Зам тээврийн осолд өртсөн зургаан хүүхэд бүгд сургуулийн өмнөх насны хүүхдүүд байжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай зааж өгсөн. Гэвч энэ эцэг, эх, асран хамгаалагч, сургууль, цэцэрлэгийн байгууллагын албан тушаалтнууд хуулиа биелүүлэхгүй байгаагаас хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал арилахгүй байна.
Т.ХУЛАН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment