Wednesday, October 28, 2015

Мария Шарапова хоёр дахь хожлоо авлаа

Сингапурт болж буй шилдэг найман эмэгтэй теннисчин оролцдог WTA Finals тэмцээний улаан хэсэгт тоглож буй ОХУ-ын Мария Шарапова Румыны Симона Халепийг 6:4, 6:4 хоёр үеийн турш илүүрхэн хожлоо. Тэрбээр эхний тоглолтоо Польшийн Агнешка Радваньскатай хийж, 4:6, 6:3, 6:4-өөр хожоод байсан юм. Ийнхүү Шарапова хэсэгтээ хоёр тоглолт хийж, ялалт байгуулснаар сүүлийн тоглолтоос үл хамааран хагас шигшээд өрсөлдөх боломжтой боллоо. Энэ хэсэгт Румыны Симона Халеп, Италийн Флавия Пеннетта нар нэг хожилтой бол Радваньска хоёр хожигдолтой явна.

Харин цагаан хэсэгт тоглож буй Испанийн Гарбин Мугуруса, Германы Анжелика Кербер нар хэсгийн эхний тоглолтод хожил авчээ.

Ганцаарчилсан болон хосын төрөлд болж буй WTA Finals тэмцээн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр өндөрлөнө.

Ч.БОЛОР

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment