Monday, October 12, 2015

Аллага бэлтгэгчийн дунд ИУ-ын талынхан байв

Москвад террор хийхээр бэлтгэж байсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдан хүмүүсийн хэд хэд нь "Исламын улс" бүлгийн талынхан бөгөөд Сирид байлдаж явсан байж магадгүй.

Оросын  Террорын эсрэг үндэсний хорооноос Москвагийн төвийн Стрельбищенскийн зөрлөгийн  нэгэн байрнаас ойрын хугацаанд томоохон хэмжээний аллагыг  олон хүнтэй газар үйлдэх гэж байсан  хэсэг бүлэг хүмүүсийг баривчилсан тухай мэдээлсэн байлаа.

Сэжигтнүүдийн байсан байрнаас дөрвөн км-ын тротилаас илүү хүчтэй  гар хийцийн тэсрэх  төхөөрөмжийг  олсон байна. Тэсрэх бодис нь бүтцийн хувьд саяхан Анкара хотод үйлдэгдсэн аллагын бөмбөгтэй төстэй байжээ.

Холбооны мөрдөх товчоо нь энэ хэргийн сэигтнүүдийг  хэрхэн баривчилсан  видео бичлэгийг Russia Today сувгийн сайтад нийтлүүлжээ. Бичлэгт хөргөгчөд хадгалагдаж байсан тэсрэх  бодисыг  тусгай албаныхан  гарган авч байгаа нь бичигдсэн байна.

Одоо хууль, хяналтынхан сэжигтнүүдийг баривчилсан байрны эзнийг хайж байна.  Барвчлагдсан хүмүүс  Дундад Азинхан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment