Wednesday, October 28, 2015

85 настай үнэт эдлэлийн хулгайч

85 настай үнэт эдлэлийн хулгайч

Дорис Пэйн

Фото: Jae C. Hong / AP

Үнэт эдлэл хулгайлдгаар АНУ-д хамгийн алдартай, 85 настай Дорис Пейныг (Doris Payne) баривчилсан тухай CBS46 News Atlanta мэдээлэв.

Калифорни мужийн Лонг-Бич хотын оршин суугч, 85 настай эмэгтэйг Жоржиа мужийн Атланта хотын худалдааны төвд 650 долларын үнэтэй ээмэг халааслаад дэлгүүрийн үүдэнд баригджээ. Пейн хулгай хэргээр яллагдах бөгөөд Фултон тойргийн шоронд хүргэгджээ.

Хойд Каролина мужийн цагдаагийнхан түүнийг үнэт эдлэл хулгайлсан хэргээр хайж байсан юм. Тэрээр хоёр жилийн өмнө 40 мянган долларын үнэтэй бөгж хулгайлах гээд Калифорнид баригдаж байжээ. Мөн тэр эмэгтэй Парис, Монако, Токио хотуудад үнэт эдлэл хулгайлсан хэрэг хийжээ.

Хууль хяналтынхны мэдээгээр, Пейн бүх хэргээ нэгэн схемээр үйлддэг гэнэ. Дэлгүүрт ороод олон янзын, гол төлөв очир алмазтай бөгжнүүд үзүүлэхийг гуйгаад тэднийг сонирхож байх үеэр нэгийг нь худалдагчийн нүдийг хариулж байгаад хулгайлдаг ажээ.

Хоёр жилийн өмнө түүний амьдралаар "Дорис Пейны амьдрал ба гэмт хэрэг" кино хийн Холли Берри түүний дүрийг бүтээжээ. "Бодсон зүйлээ би ямагт биелүүлдэг байсан. Хэрэв би хулгай хийхээр дэлгүүрт орсон бол гар хоосон гардаггүй" гэж 1950-иад оны эхээр хулгайчийн карьераа эхэлсэн Пейн ярьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment