"Нэг сая мод ургуулах хөдөлгөөн"-ий хүрээнд 39 846 ширхэг мод тарилаа
7 минутын өмнө
2015 оны намрын "Нэг сая мод ургуулах хөдөлгөөн"-ий хүрээнд 39 846 ширхэг мод тарилаа. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд 810 байгууллагын 9 142 хүн нэгдэн мод тарьсан юм. Үүнээс 15 508 нь мод, 11 678 нь бут сөөг байсан юм. Энэ өдөр 1 578 өрхийн 4 547 айл хашаандаа мод тарьж орчноо тохижуулсан. Мөн бичил цэцэрлэгт хүрээлэнд 15 138, байгууллагын нэрэмжит талбайд 2 122 мод тарьсан байна.Тарьсан моддын амьдралын ургалт 86 хувьтай байгаа бөгөөд хаврын бүх нийтээр мод тарих өдөр тарьсан модондоо цэнэг усалгаа хийлээ гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment