Гэмт хэргийн шинжтэй 36 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газар энэ сарын 5-9-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 16 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 36 гомдол, мэдээллийг шалгаснаас 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 26 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: www.iaac.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment