Sunday, September 13, 2015

Филиппин улсад туршлага судалжээ

"Сувилахуйн шинэчлэлийг удирдагчаас" уриан дор зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээ 2015 оны 05-р сард Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж манай аймгаас ЭТҮХ-ийн дарга Б.Баяндалай СТҮХ мэргэжилтэн О.Дагиймаа,НЭ-ийн сувилахуйн албаны дарга Г.Амаржаргал нар оролцсон.

Энэ үеэр өнгөрсөн жилийн сувилахуйн үйл ажиллагаагаар улсдаа манай аймгийн сувилахуйн баг хамт олон Тэргүүн байр эзэлж гадаадад суралцах эрхийн бичгийг ЭМХТ-өөс гардуулсан билээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд ЭМГ-ын сувилахуйн мэргэжилтэн О.Дагиймаа НЭ-ийн сувилахуйн албаны дарга Г.Амаржаргал нар сонгогдож гадаадад сургалтанд хамрагдаж туршлага судлаад ирсэн.Уг сургалтанд монголоос 10 гаруй ЭМБ-ын 13 их эмч сувилагч нар хамрагдсан.

Дээрх 2 мэргэжилтэн нь UPTON институтаас зохион байгуулсан вакумжуулсан сургалтанд УБ хотод 1 сар ,улмаар үргэлжлүүлээд Филлиппинд 1 сар нийт 2 сар Англи хэлний сургалтанд ЭМГ-ын болон нэгдсэн эмнэлэг, ЭМХТ-ийн дэмжлэгтэйгээр суралцаж тус улсын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлалаа.

Сургалтанд хамрагдсаны дагуу цаашид дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Үүнд:

-Сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд англи хэлний түвшинг тогтоох үнэлгээ хийж,Англи хэлтэй сувилагч нарын баг бүрдүүлэх,

-"Хэлтэй бол хөлтэй "хөдөлгөөн өрнүүлж ажиллах Энхтайваны корпусын сайн дурын идэвхтнүүдтэй хамтран ажиллах,

-Англи хэлний сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах ажлыг хийхээр болсон байна.

Л.ХАЛИУ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment