АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр манай дөрвөн бөх барилдсанаас 74 кг-ын жинд Пүрэвжавын Өнөрбат алтан медалийн төлөө барилдах бол 57 кг-д Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медаль авлаа. Мөн хамгийн хүнд жин болох 125 кг-ын жинд Жаргалсайханы Чулуунбат олимпийн эрхээ авч, хүрэл медалийн төлөө Гүржийн Гено Петрашвилитэй барилдахаар боллоо.
Ж.Чулуунбат эхний тойрогт хийлж, Грек, Египетийн бөхчүүдийг хожиж, Азарбайжаны Ж.Магомедовт цэвэр хожигдсон. Азербайжаны бөх Гүржийн Гено Петрашвилийг хожсоноор Ж.Чулуунбат дагах барилдаанд Японы Нобиуши Аракидаг 2:1 онооны харьцаагаар хожиж, олимпийн эрхээ авлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө Гүржийн Гено Петрашвилитэй барилдах юм.
БАРИЛДААНЫГ НӨХӨЖ ҮЗЭХ: www.youtube.com
ТЭМЦЭЭНИЙГ ШУУД ҮЗЭХ ЛИНК:
https://unitedworldwrestling.org
Ч.БОЛОР
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment