Sunday, September 13, 2015

ОХУ-д сонгууль болж байна

ОХУ-д өнөөдөр /IX.13/ орон нутгийн 21 субъектын захирагчид, бүс нутгийн 25 нийслэл болон 11 бүсийн хууль тогтоох байгууллагыг сонгох сонгууль болж байна. Энэ нь ОХУ-ын парламент буюу Төрийн Думын ирэх онд болох сонгуулийн өмнө намуудын хүчээ сорих гол сорилго гэдгээрээ онцлог юм. Бүс нутгийн сонгуульд 74 нам оролцож, ОХУ-ын хүн амын бараг тал хувь буюу 59 сая орчим хүн саналаа өгөх аж.

Гэхдээ ОХУ-ын улс төрийн гол сөрөг хүчин болох Ардчилсан эвсэлийг зөвхөн Кострома мужид өрсөлдөхийг зөвшөөрсөн байна. Уг эвсэлд бусдын гарт амь үрэгдсэн улстөрч Борис Немцов болон босогчдын тэргүүн Алексей Навалный нарын нам багтдаг аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment